Булган аймгийн ИТХ-ын хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-28 18:30:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаан Булган суманд болж байна. Хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 90,6 хувь оролцож, зарим агентлагийн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал, татвар, санхүү, төсвийн зохицуулалт зэрэг 20 асуудал хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, аймгийн Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

Шилэн дансны нэгдсэн системд нийт 234 байгууллага 27,5 мянган мэдээ оруулахаас 27,3 мэдээллийг ил тод болгож хуулийн хэрэгжилт 99,1 хувь байна. Шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, мэдээлэл байршуулах үүрэг бүхий албан хаагчийн ажлын хариуцлагыг сайжруулах, мэдээллийг үнэн зөв хугацаанд нь бүрэн гүйцэд мэдээлж байх нь зүйтэй байгаа талаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Баттулга мэдээллээ.

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан маргааш үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ