Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-07 21:36:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-аас Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг аймгийн Засаг даргад даалгалаа. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2021 оны дүнг хэлэлцээд “Шилэн дансны нэгдсэн цахим сан”-д мэдээ мэдээллийг үнэн зөв, бодитой, иж бүрэн ойлгомжтой, тогтоосон хугацаанд нь тогтмол мэдээлж буй эсэхэд хяналт тавьж, мэдээллийн чанарыг эрс сайжруулах шаардлагатай байна гэж дүгнэсэн байна.

          Аймгийн Засаг даргад шилэн дансны цахим санд байгууллагын мэдээллүүдийг үндсэн баримт материалд тулгуурлан мэдээлэх хуулийн зарчмуудыг бүрэн мөрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд дотоодын хяналтыг хэрэгжүүлж, хангалтгүй биелүүлсэн байгууллагын албан тушаалтанд хариуцлага тооцохыг даалгажээ. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд улирал тутам тогтмол хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын эдийн засгийн хөгжлийн хороонд үүрэг болгож, бүх шатны ИТХ-ын байгууллагад зөвлөсөн байна.

Холбоотой мэдээ