Булган суманд нөөцийн мах худалдаалж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-09 16:01:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд хүнсний хангамжийг нэмэгдүүлж, махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн мах худалдаанд гаргаад байна. Нөөцийн махыг “Өнө мөнх бадрах” ХХК бэлтгэсэн бөгөөд баг бүрт нэг дэлгүүрээр иргэдэд үйлчилж эхэлжээ. “Хас”, Бүрэгдэй”, “Шонхор”, “Төгөлдөр”, “Төгрөг” хүнсний дэлгүүр, “Барс” супермаркетаар аймгийн төвийн хүн амд зориулсан махыг худалдаалж байна. Нэг кг үхрийн ястай мах 10500, хонины ястай мах 8500, ямааны ястай мах 8000 төгрөгөөр худалдаалж байгаа нь зах зээлийн дундаж үнээс 1000-2250 төгрөгөөр хямд байгаа аж.

Холбоотой мэдээ