Хуурайшилт их, салхи шуургатай байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-09 17:29:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газраас иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ойн болон хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Сүүлийн өдрүүдэд иргэд хаваржааны өтөг бууц, ил задгай хог, өнжмөл өвс шатааснаас ойн болон хээрийн гал түймэр алдан, их, бага хэмжээний хохирол учруулж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож байгаа тул та бүхэн энэ төрлийн зөрчил, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн байна.

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдрийн байдлаар гаргасан мэдээллээр Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Орхон, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумын нутгаар хуурайшилтын зэрэг өндөр, түймэр гарах эрсдэл онц аюултай түвшинд байгаа аж. Бусад сумын нутгаар түймрийн эрсдэл их буюу аюултай байна гэж дүгнэжээ. Өнөөдөр ихэнх нутгаар салхитай, шороон шуургатай байна.

Холбоотой мэдээ