Сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн үеийнхэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-25 18:16:28

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын анхны сансрын нисгэгч, Монгол Улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаатай хамт ерөнхий боловсролын сургууль төгссөн үеийнхэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн хандив өргөсөн байна.

1966 онд Булган аймгийн Булган хотын 10 жилийн сургуулийг сансрын нисгэгчтэй хамт төгссөн төгсөгчид санаачилга гарган улсын хэмжээнд хэрэгжүүлж буй мод тарих хөдөлгөөнийг дэмжин нэг сая 150.0 мянган төгрөгийн хандив цуглуусныг үеийнхнээ төлөөлөн аймгийн төрийн ахмад ажилтан Ц.Дагвадаш аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад гардуулан өглөө.

1966 оны төгсөгчид Булган сумын бүрэн дунд сургуулийн төгсөгчдийг уг хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан байна.

Холбоотой мэдээ