Мод тарих ажлын нээлт боллоо

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-05-06 12:51:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нээлт боллоо. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:

          - Монгол Улсын Ерөнхийлөгч 2030 он гэхэд тэрбум мод тарих санаачилга гаргаж, үндэсний хэмжээнд хөдөлгөөн өрнүүлээд байна. Манай аймаг энэ хөдөлгөөний хүрээнд 20,0 сая мод тарьж ургуулах нь дан ганц байгаль орчны салбарын ажил биш. Энэ бол иргэн бүр идэвхтэй, сэтгэл зүтгэлтэй оролцох ажил юм. Тэрбум үндэсний хөдөлгөөн нь манай аймгийн иргэдийн экологийн боловсрол, ахуйн соёл, төлөвшлийг шинэ шатанд хүргэн хөгжүүлнэ гэж үзэж байна хэмээн хэллээ.

          Мод тарих үндэсний өдрийн нээлтэд аймаг, Булган сумын байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд тарьц, суулгац худалдан борлуулж байна. Тус аймагт энэ хаврын бүх нийтээр мод тарих өдрөөр 500 шахам мянган мод тарихаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ