Булган суманд 14,0 мянган ширхэг мод бут тариад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-05-10 15:13:33

Булган /МОНЦАМЭ/ Булган суманд өнөөдрийн байдлаар есөн төрлийн 14,0 мянга орчим мод, бут тариад байна гэж сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр ярилаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нээлтийн үеэр Булган сумын төр төсвийн 68, хувийн хэвшлийн 54 аж ахуйн нэгж байгууллагын 1900 гаруй албан хаагч мод тарих ажилд оролцсон байна.

Тус сумын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх энэ жил 58,0 мянган ширхэг мод тарихаар төлөвлөсөн бөгөөд түүний талыг хаврын мод тарих өдрүүдээр суулгахаар зохион байгуулж байгаа юм.

Холбоотой мэдээ