Хүнсний гол нэр, төрлийн бүтээгдэхүүний үнэ жилийн хугацаанд 18,9 хувь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-05-12 14:05:25

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүнсний өргөн хэрэглээний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ 18,9 хувь өссөн судалгаа байна.

Аймгийн статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээр гурил гурилан бүтээгдэхүүн, мах, хүнсний ногоо зэрэг 16 төрлийн бүтээгдэхүүний нэг сагсан дахь үнийг өнгөрсөн оны тавдугаар сарын 12-ны өдрийнхтэй харьцуулахад 11431 төгрөгөөр нэмэгдэж 60445 төгрөг болжээ. Одоогоор талх, нэг кг гурилын үнэ 1533 төгрөг байгаа нь жилийн өмнөхөөс 175-220 төгрөгөөр өссөн байна. Элсэн чихэр, цагаан будаа, сүүний үнэ 675-775 төгрөгөөр нэмэгдэж, 3192-3883 төгрөгт хүрчээ. Үхэр, хонины мах 10500-12750 төгрөг байгаа нь 667-750 төгрөгөөр, байцаа, луувангийн үнэ 50,0 хувиас нэг дахин өсжээ. Өндөгний үнэ 13 төгрөгөөр нэмэгдсэн нь хамгийн бага үнийн өсөлттэй байна.

Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэг кг сонгины үнэ 33 төгрөгөөр буурсан аж. 

Холбоотой мэдээ