Хот хоорондын зам дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-05-16 17:13:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аян, аялал жуулчлалыг хөгжүүлэх жилийн ажлын хүрээнд “Аяллын хог хаягдалгүй аймаг” болох уриалга гаргаад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт-Булган, Булган-Хөвсгөл чиглэлийн буюу Залуугийн гүүрнээс Төлүүгийн даваа хүртэлх улсын чанартай 82.6 км замын хоёр талын 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Энэ ажилд Булган суманд үйл ажиллагаа явуулдаг 61 төр, төсвийн байгууллагаас 53 байгууллага хуваарьт газраа цэвэрлэсэн байна. Нийтдээ 35 шоо метр хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ.

          Мөн бусад сумын хэмжээнд хот хоорондын болон орон нутгийн замын хог хаягдлыг арилгах ажлыг зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ