Бямба гарагт “Эрчимт алхалтын багийн тэмцээн” болно”

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2015-10-02 16:19:46

Ирэх амралтын өдөр буюу 10 дугаар сарын 03-нд уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болно.

Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нэн ялангуяа залуус хүсэл сонирхлоороо нэгдэж аяллын клубүүдыг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулах болжээ. Энэхүү тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулын алхалтыг “Манзушир-Зайсан” гэсэн маршрутаар явуулна. Аяллын маршрут нийт 17.5 км үргэлжилж шилдэг баг тамирчдыг шалгаруулна.

Манай улсад дотоодын аялал жуулчлал болон уулын аяллыг хөгжүүлэх, клубүүдын хооронд туршлага судлах, нөхөрсөг харилцаа үүсгэх, залуучуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой юм. Энэ зорилгын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хайрхан аялагч клуб”-ыг дэмжин ажиллаж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд