Төрийн захиргааны байгууллагын ажил 8.00 цагаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-09 15:14:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга төрийн захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор энэ оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аймгийн хэмжээнд төрийн захиргааны байгууллагын ажлын цагийг 8.00 цагаас эхэлж, 17.00 цагт тарахаар зохицуужээ. Үдийн завсарлага 12.00-13.00 цагт байх юм.

Холбоотой мэдээ