НӨХӨН СОНГУУЛЬ: Сонгогчдын 56,14 хувь сонгуульд оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймагт болсон нөхөн сонгуульд нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын
56,14 хувь нь саналаа өглөө. Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт 2518 сонгогч санал
өгөхөөр нэрсийн жагсаалт гарснаас Орхон суманд 1306 сонгогч санал өгч 58,7,
Хангал суманд 157 сонгогч санал өгч, 23,58 хувь нь сонгуульд оролцсон байна.
Санал
өгсөн сонгогчдын хувьд 41-ээс дээш насныхан сонгуульд идэвхтэй оролцож, нийт
санал өгсөн сонгогчдын 68,8 хувийг эзэлж байна. Харин 18-25 насныхны сонгуульд
оролцох идэвх сул, 86 сонгогч хүрэлцэн ирж санал өгсөн аж.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
11 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
15 цаг