БУЛГАН: “Е-mongolia” системээс мянга гаруй хүн үйлчилгээ авчээ

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-22 09:59:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ он гарсаар “Е-mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн системээс мянга гаруй хүн үйлчилгээ авчээ. “Е-mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн системийг аймгийн хэмжээний 16 суманд бүрэн нэвтрүүлэн төрийн 27 байгууллагын 1,1 сая төгрөгийн 240 үйлчилгээг 1017 иргэн тус системээс авч үйлчлүүлээд байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх “Smart Bulgan” гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүллээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу 5 дугаар сараас эхлэн иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн бөгөөд УБХ-ээс одоогийн байдлаар 1100 гаруй иргэнд тоон гарын үсэг олгосон байна. “Цахилгааны холбоо” ХХК-иас 325 аж ахуйн нэгж, байгууллагад тоон гарын үсэг олгосноор төрийн 800 гаруй үйлчилгээг тоон гарын үсэг ашиглан авах боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ