БОНХАЖЯ ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-02 17:54:10

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан БОНХАЖЯ-наас ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад  үе үеийн 40 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд Н.Батцэрэг сайд салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, тэдний арвин туршлага, санал сэтгэгдлийг сонслоо. Сайд хэлэхдээ “Байгаль хамгаалал бол даян дэлхийн анхаарал хандуулах ёстой асуудал. Хүн төрөлхтөний орших эсэх ч мөн байгалиас шууд хамааралтай. Ийм чухал салбарт залуу нас, эрч хүчээ зориулсан та бүхэнтэйгээ уулзаж, үнэтэй зөвөлгөөг тань сонсож байгаадаа баяртай байна. Та бүхэнд сайдын өрөөний үүд байнга нээлттэй байж, та бүхнийхээ хүсэлтийг хүлээн авч сонсоход цаг зав гаргах болноо” гээд тун удахгүй ахмадууддаа зориулж амралт, сувилалын газар байгуулах суурийг нь тавих гэж байгаа тухай сайхан мэдээ дуулгалаа.

БОНХАЖЯ одоогоор 59-81 насны нийт 48 ахмадтай. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль болон яамны дотоод журамд заасны дагуу ахмадуудаа жил бүрийн Цагаан сар, Олон улсын ахмадын өдрөөр яамны удирдлага хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулдаг уламжлал тогтоожээ.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд