БУЛГАН: Малчид 84,4 мянган тонн өвс бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-01 20:23:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн малчид ирэх өвөл, хаврын улиралд шаардлагатай тэжээлийн 58,0 хувийг бэлтгээд байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албанаас мэдээллээ.


Одоогийн байдлаар өвс 84,4 мянга, ногоон тэжээл 1949,0, үйлдвэрийн тэжээл 526,0, гар тэжээл 822,0 тонныг бэлтгэсэн байна. Мөн шүүст болон эрдэст тэжээл 1780,0 тонныг авсан байна.

            

Булган, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр сумын малчид шаардлагатай өвс, тэжээлийг бүрэн нөөцөлжээ. Харин Гурванбулаг, Сайхан, Баян-Агт суманд хэрэгцээт тэжээлийн нөөцийн 7,0-18,0 хувийг бэлтгэсэн мэдээтэй байна.

Холбоотой мэдээ