БУЛГАН: Цас их орсны улмаас авто замыг түр хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-07 22:52:24

Булган /МОНЦАМЭ/ Зам тээврийн хөгжлийн Сайдын шийдвэрээр Эрдэнэт-Булган, Булган-Мөрөн чиглэлийн авто зам, замын байгууламжийг түр хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоогоод байна.

          Их хэмжээний цас орж, хүчтэй шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, тээврийн хэрэгсэл зорчиход  хүндрэлтэй нөхцөл үүссэн тул улсын чанартай авто замаар тээврийн хэрэгсэл зорчихыг маргааш буюу 10 дугаар сарын 8-ны өдрийн 10.00 цаг хүртэл түр хориглолоо.

          Авто зам, замын байгууламжийг цэвэрлэх ажлыг богино хугацаанд гүйцэтгэж, автотээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэхийг орон нутгийн зам арчлалтын аж ахуйн нэгжүүдэд даалгасан байна.

Холбоотой мэдээ