Булган: Эрүүл мэндийн салбарт 500,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-24 17:06:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын "Шинэ хөгжлийн зам" үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн эрүүл мэндийн салбарт 500,0 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар лаборатори, эмчилгээ, үзлэг оношилгооны нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар иргэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд аймгийн төв, Орхон аймаг, Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр анхан шатны шинжилгээгээ сумандаа өгч, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх нөхцөл боломж бүрдэж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Цусны шинжилгээний аппарат, биохимийн анализатор, зөөврийн эхо аппарат, зайнаас оношлох мобайл тоног төхөөрөмж зэрэг 13 нэр төрлийн 40 гаруй эмчилгээ, оношилгооны багажийг аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдэд олгожээ.

Холбоотой мэдээ