БУЛГАН: Бугат суманд 8,0 см хүртэл зузаан цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-25 14:23:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутгаар өнгөрсөн шөнө бороо, цас орлоо.

Орхон суманд хур тунадасгүй, Рашаант, Баяннуур суманд алсад тунадастай, бусад нутгаар 0.1-5.0 мм бороо, цас орлоо. Өнөө өглөөний цаг уурын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Бугат суманд 8,0, Орхон суманд 6,0, Бүрэгхангай суманд 4,0, Булган, Хангал суманд 3,0, Хутаг-Өндөр, Баян-Агт, Хишиг-Өндөр Сэлэнгэ 1,0,  бусад нутгаар 1,0 см хүрэхгүй цастай байна.

Салхины дундаж хурд секундэд 3-12 метр, зарим газраар секундэд 11-17 метр хүрч ширүүссэн байна. Өдөртөө 8-19 градус дулаан, шөнөдөө 1-6 градус хүйтэн хонолоо гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв мэдээллээ.

Холбоотой мэдээ