БУЛГАН: ИТХ-ын ажлыг “хангалттай сайн” гэж үнэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-12-14 13:50:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2022 оны ажлын тайланг хэлэлцээд, “Хангалттай сайн” үнэлгээ өгсөн байна. Ирэх онд нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэг, хандлагыг сайжруулах талаар аян, нэгдсэн арга хэмжээ явуулах, хурлын хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, төлөөлөгчдийг орон нутагт ажиллуулах зэрэг ажлыг зохион байгуулах, мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэхийг ИТХ-ын Ажлын албанд даалгасан байна.

Аймгийн ИТХ энэ онд 7 удаа хуралдаж, 88 асуудал хэлэлцэн, 80 гаруй тогтоол баталжээ. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө батлах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийн байдлыг үнэлэх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг дүгнэх зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэсэн гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ