БУЛГАН: Мал төллөлт энэ сарын дундаас жигдэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-13 17:10:26

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ хавар 1,7 сая хээлтэгч мал төллөнө. Энэ сарын 15-наас мал төллөлт жигдэрнэ гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ. Бүрэгхангай, Дашинчилэн, Гурванбулаг суманд мал төллөж эхэлсэн байна.

Аймгийн хэмжээнд малчид 126,5 мянган тонн өвс, 7,1 мянган тонн ногоон тэжээп, 2,8 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 2,1 мянган тонн гар тэжээл, 560 тонн сүрэл, 422 тонн дарш, ногооны хаягдал, 9,9 мянган тонн давс, хужир шүү бэлтгэснээс өвсний 81,5, тэжээлийн 73,5 орчим хувийг зарцуулжээ. Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд аймаг 300 тонн өвс, 80 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1036 тонн өвс, 328.8 тонн тэжээл бэлтгэж, нөөцөлсөн бөгөөд 840,0 тонн өвс, 275,2 тонн тэжээлийг зарцуулсан байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээр өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 60,0 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 40,0 орчим хувьд хэтэрч гарчээ.

Холбоотой мэдээ