Эрэгтэй сагсчид хагас шигшээд шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сингапур улсад болж буй 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтод Монголын эрэгтэй шигшээ баг Казахстаны багтай өрсөлдлөө. Тус тоглолтод манай залуус өрсөлдөгчөө 21:11-ээр илүүрхэн хожсоноор хагас шигшээд шалгарав.
Монголын эрэгтэй баг маань 1/2 шигшээд Иран
болон Шинэ Зеландын шигшээ багийн аль хожсонтой нь тоглоно.
3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга
шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэллээ.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 1/4
шигшээд "Токио-2020" олимпийн хүрэл медальт, 2019 оны дэлхийн аварга,
2022 оны Азийн аварга БНХАУ-ын хүчирхэг багтай тоглосон.
Энэхүү тоглолтод манай бүсгүйчүүд бие
хүчний тоглолтоор илүү Хятадын багт 10:17-гоор хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн
юм.