БУЛГАН: Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарт хяналт шалгалт, үнэлгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-19 12:32:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын шийдвэрээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийх ажлын баг ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ахлуулсан аэлын багт эрүүл мэнд, татвар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл оролцжээ. Ажлын баг үндэсний үйлдвэрлэлийн эм, импортын үнэ, өртгийг харьцуулан судлах, эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон санжүүжилт, хөнгөлөлт олгож байгаа эмийн эхлэл үнэ, бөөний болон жижиглэнгийн үнэ, төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын тендер шалгаруулалтаар худалдан авсан эмийн үнэ, өртгийг судлах, эм, эмнэлгийн хэрэгслийн гарал үүсэл, чанарын холбогдох баримт бичигт хяналт, шалгалт, үнэлгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэх юм. 

Манай улсын зах зээл дээр байгаа эмийн 80-90 орчим хувь нь импортоор орж ирдэг бөгөөд эмийн үнэ үйлдвэрлэгчээс иргэдийн гар дээр хүртэл худалдааны нөхцөлөөс хамааран 60-95 хувь нэмэгддэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эмийн үнэ, хүртээмжийн судалгааны аргачлалын дагуу 2018 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн судалгааны үр дүнгээр эмийн үнэ олон улсын дунджаас 2 дахин илүү байна. Мөн зах зээлд худалдаж буй эмээс түүврээр дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад өнгөрсөн онд 19,0 хувь нь шаардлага хангаагүй гарчээ.

Холбоотой мэдээ