БУЛГАН: Төгсөх ангийн сурагчдын сорилго шалгалтын ахиц 60,0 хувь өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-21 09:47:13

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн төвийн сургуулиудын төгсөх ангийн сурагчдын сорилго шалгалтын ахиц нэг сарын хугацаанд 60,0 хувь нэмэгдсэн байна.

Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, "Мэргэн сайд Агданбуугийн Амар сан", "Мексим консалтинг" ХХК-тай хамтран аймгийн хэмжээний сургуулийн төгсөх ангийн сурагчдын математикийн хичээлд дэмжлэг үзүүлэх, хоцрогдлыг илрүүлж, төгсөлтийн шалгалтад бэлдэхэд туслах зорилгоор хэрэгжүүлж буй урьдчилсан сорилгын явцын шалгалт авлаа. 

Тус шалгалтаар сурагчдын дундаж оноо нэг сарын өмнөх түвшнээс 17,3 хувиар өсөж, 46,2 хувьд хүрсэн амжилттай байна. Сорилго шалгалтад давхардсан тоогоор 2037 хүүхэд оролцож, 62,4 мянган бодлого бодсон бөгөөд нэг сурагч дунджаар 446 бодлогын хариу гаргажээ.

Холбоотой мэдээ