БУЛГАН: Баавгай малчны хот руу дайрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-02 12:54:56

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Бугат суманд баавгай малчны хот руу дайрсан байна.

Тус сумын Баянтөгөл багийн малчны хотонд баавгай орж мал сүрэгт ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Сумын онцгой комисс хуралдаж, Засаг даргын захирамжаар хохирол учирсан айлын нөхцөл байдалтай танилцах, шуурхай арга хэмжээ авч ажиллах ажлын багийн бүрэлдэхүүнийг байгууллаа гэж сумын Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

          Баавгай бамбарууштайгаа айлын хот руу дайрч дөрвөн үхэр барьж, мөн тооны үхэрт хүрч гэмтэл учруулсан байна. Мөн хэд хоногийн өмнө Хангал суманд баавгай малд халдаж байсан тохиолдол гарсан юм.

Холбоотой мэдээ