БУЛГАН: Цагдаагийн албаны туганд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-12 15:44:17

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, “Цагдаагийн тангараг” давтах ёслол боллоо.

Энэ ёслолд Цагдаагийн ерөнхий газрын даргын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Бригадын генерал Т.Хүрэлбаатар, Булган аймгийн аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар болон аймгийн удирдлагууд байлцлаа. Мөн Зэвсэгт хүчин, хил хамгаалах, хууль сахиулах байгууллагын албан хаагчид хүндэтгэлийн жагсаалд оролцлоо.








Холбоотой мэдээ