БУЛГАН: “Булганхангай” ардын урлаг, өв соёлын наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-15 14:08:28

Булган /МОНЦАМЭ/ “Булган хангай” ардын урлаг, өв соёлын наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган суманд зохион байгууллаа.

Ардын дуу, уртын дуу, гоцлол бүжиг, хамтлаг бүжиг, гоцлол хөгжим, хамтлаг хөгжим, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэсэн төрлөөр урлаг, өв соёлын наадмын шилдэг авьяаснуудыг тодруулсан байна. Ардын дууны төрөлд Булган сумын Б.Цэцэгээ, гоцлол хөгжимчний төрөлд Хангал сумын Хялганат тосгоны Б.Өгөөмөр, бүжгийн хамтлагаас Булган сумын “Тэмүлүн” хамтлаг, язгуур урлаг, эх хэл аман зохиолын уламжлал төрөлд Баяннуур сумын Д.Зоригт, уртын дууны төрөлд Хангал сумын Хялганат тосгоны Б.Долгорсүрэн, хөгжмийн хамтлагаас Булган сумын “Аялгуу” хамтлаг, бий биелгээний төрөлд Орхон сумын Э.Тунгалаг тэргүүн байрт шалгарлаа.

Багийн дүнгээр Булган сум, Хангал сумын Хялганат тосгон, Орхон сум эхний байруудыг эзэлжээ.

Холбоотой мэдээ