БУЛГАН: Амралтын өдрүүдэд 35 мянган мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-17 10:11:38

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд 35,0 мянган мод тарьсан байна.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Отгонжаргал:

-Аймгийн хэмжээнд “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан сумдад хүргүүлэн ажиллалаа. Сум, аж ахуйн нэгжээс тарьц, суулгацын захиалгыг авч нийлүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн 5 дугаар сарын 3-наас сум бүрд ойн анги, ойжуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй хамтран тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Булган аймаг энэ онд 2,584,0 мянган мод тарих зорилт тавин ажиллаж байна гэж ярилаа.

Мод тарьж, арчилж, ургуулах аянд аж ахуйн нэгж, албан байгууллагууд нэгдэж өөрсдийн эзэмшил газартаа 20-оос доошгүй мод, айл өрх иргэд хашаандаа 3-аас доошгүй мод тарих уриалгыг Булган сумын Засаг даргын Тамгын газраас гаргаад байна.

Холбоотой мэдээ