БУЛГАН: Төл бойжилт 87,3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-18 14:34:21

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд энэ хавар 1,3 сая шахам эх мал төллөж, гарсан төлийн 87,3 хувийг бойжуулж байна. Аймгийн хэмжээнд 1,1 сая толгой төл хөрвөжиж байгаа бөгөөд Сэлэнгэ, Бугат, Хангал суманд төл бойжилт 98,0-99,6 хувьтай байна.

            Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал, үржлийн албаны мэргэжилтэн Ц.Бямбацогт:

- Энэ хавар жаахан хахир болж, эх мал жилбэгүй төллөж байгаагаас төлийн хорогдол их гарч байна. Аймгийн хэмжээгээр 160,0 шахам мянган төл мал хорогдоод байна гэж ярилаа. Одоогоор Могод, Бүрэгхангай, Гурванбулаг суманд 24,6-46,7 мянган төл хорогдоод байгаа мэдээ байна.

Холбоотой мэдээ