БУЛГАН: Булаг шандны эхийг хашиж хамгааллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-23 14:37:04

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багт Үзүүр булгийн эхийг хамгаалах ажил хийжээ. 

Аймгийн байгаль хамгаалах сангийн 9.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тухайн булгийн эхийг хашиж хамгаалахын тулд нийт 60 метр урт хашаа барьсан байна.

            Аймгийн ИТХ-аар баталсан энэ оны төсвийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд булаг, шандны эхийг хамгаалахад 68,0 сая төгрөг тусгасан юм. Баян-Агт, Хишиг-Өндөр, Орхон зэрэг есөн суманд булгийн эхийг хамгаалахаар төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

Холбоотой мэдээ