БУЛГАН: “Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг түр хугацаагаар хойшлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-23 15:25:52

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн аялал жуулчлалын эвент үйл ажиллагааны нэг “Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч хугацааг түр хойшлуулжээ. Энэ жилийн зуншлага оройтож, монос цэцэглээгүй байгаа учир дараагийн долоо хоногт шагайн харвааны энэ наадмыг хийхээр болсон байна.

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Эгийн голын хөвөөнд монос цэцэглэх цагаар зохиодог эртний уламжлалтай “Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг сэргээж, харваач, аялагч, жуулчдыг оролцуулдаг болсон юм. Энэ тойрмыг энэ жил найм дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ