Хэрлэн сумын ИТХ-д 59 нэр дэвшигч бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-27 10:34:43

Хэнтий аймгийн Чингис хотын Хэрлэн сумын ИТХ-д 59 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд тус нэр дэвшигчдэд аймгийн Сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуульд өрсөлдөх үнэмлэх гардууллаа.

Хэрлэн сумын ИТХ-д Ардчилсан намаас 29 нэр дэвшигч, МАН-аас 31 нэр дэвшигч байгаа бөгөөд тус сонгуулийн санал хураалт ирэх  сарын 19-нд болох аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ