ХӨВСГӨЛ: Жуулчид цааны буухиа тэмцээнд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-08 17:28:23

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын хөвөөнд амралтын өдрүүдэд болсон Цаатан фестивалийн үеэр жуулчид цааны буухиа тэмцээнийг маш их сонирхож байлаа.

 



Тэмцээнд монгол иргэн, гадаад иргэн, 1 хүүхэд баг болон оролцлоо.


Эхний шатанд гадаад иргэн монгол дээлийг зөв товчилж өмсөөд цаагаа хөтлөн гүйж, дараагийн цэгт очиж монгол иргэнээр эмээллүүлээд замаараа хүүхдээ суулгаад барианд хамгийн богино хугацаанд ирсэн баг тэргүүлдэг.




Тус тэмцээн нь монгол дээл хувцас, цаа маллах арга ухаан зэргийг олон нийтэд таниулан сурталчилдгаараа онцлог юм.




Энэ жилийн наадмыг Солонгос, Япон, Хятад, Өвөрмонгол  зэрэг 10 орны мянга гаруй жуулчин зорин иржээ.

  

Холбоотой мэдээ