СЭЛЭНГЭ: Ардын хувьсгалтай холбоотой түүхэн баримтыг хадгалж байна

МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
otgontsetseg@montsame.mn
2024-09-24 19:20:06

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей нь Монгол Улсын ардын хувьсгалтай холбоотой түүхэн баримтын үзмэрүүдтэйгээрээ бусдаас ялгардаг онцлогтой.

 

Энд Ардын хувьсгалын тухай зургууд, дөрвөлжин сүмийн үүдэн дээрээс галлаж байсан максим пулемёт, жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын эдэлж хэрэглэж байсан зүйлс, ардын хувьсгалын ялалтад гарамгай үүрэгтэй оролцсон дөрвөн хорооны даргын хэрэглэж явсан эд зүйлс зэрэг нь хамгийн чухал гол байр суурийг эзэлдэг юм.

 

Мөн ардын хувьсгалын анхны дуу орчин үеийн Монголын дууны урлагийн анхны бүтээл “Шивээ Хиагт” дууг ардын журамт цэргүүд Алтанбулагт зохион дуулж байсан түүхэн баримтыг хадгалж үлдээжээ. 



Холбоотой мэдээ