Их зохиолч С.Дашдооровын мэндэлсний 90 жилийн ой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-07 17:15:22

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын Ардын уран зохиолч, төрийн шагналт Сормууниршийн Дашдооровын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгтэй уулзлаа.


Ойн хүрээнд түүний ном бүтээл, гэрэл зураг, гар бичмэлийн үзэсгэлэн, “С.Дашдооровын бүтээлүүд” бүрэн хэмжээний боть ном, цахим болон сонсдог номын тоог олшруулах, зохиолчийн шүлгээр бүтсэн дууны пянз хэвлүүлэх, “Монголын утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмэр, уран бүтээл, туурвил зүйн онцлог” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаас гадна “С.Дашдооровын уран бүтээлийн судлал шинжлэл” улсын уралдаан зарлах зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байгаа аж.


“С.Дашдооров судлал төв”-өөс санаачилсан тус ажлыг ССАЖЗ-ын яам, Боловсролын яам, МЗЭ, МУҮНС, ШУА-ийн ХЗХ болон Дундговь аймгийн ЗДТГ, аймгийн Нийтийн номын сан дэмжин ажиллахаар болсон байна.

 

Холбоотой мэдээ