Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2026-03-30 09:29:53

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Дэлхийн эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна.


Энэ өдрийг 1933 онд АНУ-д анх удаа тэмдэглэж байсан бөгөөд 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болжээ.


Дэлхийн эмч нарын өдөр улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг байна.


Энэ өдрийг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Алтан чагнуур”-ын эздийг тодруулсан. Харин өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын III зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ