Үндэсний бөхийн “Алтан цом”-ын хагас шигшээ барилдаан маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-10 16:57:46

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын барилдааны хагас шигшээ шат маргааш болох гэж байна.


Долоон тойргийг “Эм Си Эс Энержи” баг зургаан ялалт, нэг ялагдалтайгаар тэргүүлсэн бол “Хатант интернэйшнл”, “АПУ Скайтел”, “Хамаг Монгол” гэсэн дарааллаар шигшээ дөрөвт өрсөлдөх багууд тодорсон юм. Улмаар хасагдах шатанд нэгээр шалгарсан “Эм Си Эс-Энержи”-гийнхэн дөрөвдүгээр байраар эрхээ авсан “Хамаг Монгол” багтай барилдана. Харин “Хатант интернэйшнл”-“АПУ Скайтел” гэсэн дуэль болох нь ээ.


Хожсон багууд ирэх сарын 19-нд алт, хожигдсон нь 18-нд хүрлийн төлөө өрсөлдөх ажээ.




Холбоотой мэдээ