ӨМНӨГОВЬ: Хүчтэй шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар эрс хүйтэрч шороон шуурга шуурна.
Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 18-19-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Гурвантэс, Ноён, Мандал-Овоо, Ханбогд сумын нутгаар салхи секундэд 20-28 метр хүрч, зарим үед секундэд 34 метр хүрч шороон шуурга шуурна.
Иймд иргэд, малчид шөнө оройн
цагаар хот хооронд зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд
зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцас, хүрэлцэхүйц шатахуун нөөцтэй
байж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.