ӨМНӨГОВЬ: Оюуны спортын тэмцээнийг 10 төрлөөр зохион явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-19 20:34:32

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Сэтгэгч-2026” оюуны спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа.


Тус тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж, 34 цэцэрлэг, ерөнхий боловсролын 18 сургууль, Политехник коллеж болон Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Коосен коллежийн нийт 1200 гаруй хүүхэд, сурагч, оюутан оролцож, давхардсан тоогоор 2156 оролцогч оюун ухаан, авьяас чадвараа сорьжээ.


Энэ жил тэмцээнийг "Шимт" хөтөлбөр хэрэгжүүлэгч цэцэрлэг, сургууль, ой тогтоолт, түргэн бодолт, спорт өрөлт, кимастер, логик паззл, рубик шоо, дрон кодчилол, робот кодчилол зэрэг 10 төрлөөр зохион явууллаа.


Оюуны спортын тэмцээнийг “Өсөлттэй Өмнөговь”, “Говийн ирээдүй хүүхэд”, “Математик боловсролын хөгжил” зэрэг хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Боловсролын газар хариуцан зохион байгуулжээ.

Мөн Даланзадгад сумын ЗДТГ, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Даланзадгад сумын 6 дугаар сургууль, Монголын оюун ухааны академи, “Номч оюуны гайхамшиг” ТББ, “Монголын шооны холбоо” ТББ болон “Unitel STEAM Hub Өмнөговь” сургалтын төв хамтран ажилласан байна.


Тус тэмцээн нь хүүхэд багачуудын сэтгэн бодох чадвар, математик сэтгэлгээг бага наснаас нь хөгжүүлэх, системтэй зөв бодож төлөвлөх, инженер техник, бүтээлч сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон талт чадварыг хөгжүүлэх зорилготой

Холбоотой мэдээ