Нутгийн зүүн хагаст өнөөдөр шороон болон цасан шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хагаст өнөөдөр хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурч, 10-20 градусаар эрс хүйтэрч, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, зам, даваа гүвээ цасан болон шороонд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.
2026 оны 4 дүгээр сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр энэ сарын 20-нд цас орж,
цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд Дорнод-Монголын тал
нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга
шуурна. Энэ сарын 20-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх
нутгаар дулаарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө
+1+6 градус дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг
нутгаар шөнөдөө -1-6 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +17+22 градус,
бусад нутгаар шөнөдөө -1+4 градус, өдөртөө +11+16 градус
дулаан байх аж.