Он гарсаар орон нутагт зам тээврийн ослоор 76 хүн амиа  алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-07 16:08:54

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Саяхны өдрүүдэд орон нутгийн замд ослын улмаас  таван хүн нас барсан байна. Замын цагдаагийн албанаас ослоос сэрэмжлүүлсээр байгаа.

 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс зүүн урагш 10 км зайтай  шороон замд "T.Landcruiser " маркийн автомашин онхолдож, жолооч Б-ын амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн байна. Мөн Дундговь аймгийн Луус сумын нутаг зам дээр зогсож байсан "Jianghuai HFC4253" маркийн автомашины араас "T.Corolla" маркийн автомашин мөргөж, жолооч зорчигч нарын 4 хүний амь нас хохирч, нэг хүн гэмтжээ. Дээрх осол хэргүүдийг харъяа аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. ЗЦА-аас ослын улмаас хичнээн хүний амь нас хохирсныг тодруулбал, 2017 оны эхний гурван сарын байдлаар орон нутагт зам тээврийн ослын улмаас 76 хүний амь нас хохирч, 118 хүн гэмтээд буй мэдээ өглөө.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ