Ливийн эргээс 40 цагаачийн цогцос олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-25 10:52:28

МОСКВА. /RIA Novosti/. Бямба гарагт Ливийн эрэг орчмоос 40 цагаачийн цогцос олдсон тухай “Ассошиэйтед Пресс” агентлаг Улаан хавирган сар нийгэмлэгийн ажилтнуудын мэдээллийг иш татан уламжилжээ.

Тус байгууллагын төлөөлөгч Мохамед аль-Масратигийн мэдээлснээр, амиа алдсан 27 цагаачийн цогцос Ливийн Зилтен хот орчмоос, үлдсэн нь нийслэл Триполи хот болон Хомс хотын эргийн шугамаас олдсон байна. Тэрбээр мөн завь нь хөмөрсөн байж магадгүй өөр 30 цагаачийг хайж байгаа болохыг мэдээлжээ.

Амиа алдсан цагаачдын дийлэнх нь Ливиэс Европт очих гэж байсан Африкийн бусад орны цагаачид байсан гэж аль-Масрати үзэж байгаа аж.

Европын Холбооны “Тритон” аврах ажиллагааны удирдагчийн наймдугаар сард нийтэлсэн мэдээллээр, энэ оны 1-6 дугаар сард тус холбоонды орнуудад 340 мянган цагаач нэвтэрчээ. Түүнчлэн он гарснаас хойш Хойд Африк болон Ойрхи Дорнодын орнуудын 2500 гаруй цагаач Европт хүрэх замдаа амиа алдсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ