Оюутан шатарчид Азийн хүрэл цомын эзэд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-27 10:15:49

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 18-25-нд Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн болж манай тамирчид хүрэл медаль, цомын эзэн болов.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон МУИС-ийн баг тамирчид нийт дүнгээр гуравдугаар байр эзлэн хүрэл медаль, цомын эзэд болж, "Шилдэг баг"-аар шалгарч тусгай шагнал хүртжээ.

Манай эмэгтэй тамирчдаас Б.Ану 5 дугаар байрт 6 оноогоор, Э.Хулан 10 дугаар байрт 4.5 оноо авч амжилттай оролцлоо. Манай эрэгтэй тамирчдаас Б.Галмандах 8 дугаар байрт 5.5, Б. Ариунбүүвэй 10 дугаар байрт 5.5, Р. Амгаланбаатар 13 дугаар байрт 4.5, Б. Ариунболд 14 байрт 4.5, Л.Соронзонболд 16 дугаар байрт 4.5 оноогоор тус тус шалгарсан амжилтыг үзүүлжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ