Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэхэд хөрөнгө оруулах шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЭрдэс баялгийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 13 дахь удаагийн “Discover Mongolia 2015” чуулган өндөрлөлөө.
Өчигдрийн хуралдаанаар Монгол дахь Бизнесийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн бол өнөөдөр үндэсний боловсон хүчин буюу боловсруулах үйлдвэрийн нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудлыг хөндсөн юм .
Эцсийн боловсруулалтыг хийхэд мэргэжилтэн чухал. Тиймээс мэргэжилтэн бэлтгэхэд хөрөнгө оруулах шаардлагатай гэдгийг чуулганы төлөөлөгчид онцолж байна.
Мөн тус чуулганы "Засгийн газрын цаг"-аар олны анхаарлын төвд байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл өгсөн юм. Ашигт Малтмалын Газрын даргын мэдээлснээр одоогийн байдлаар нутгийн баруун хэсэгт 9 сая га талбайд хайгуулын лиценз олгохоор төлөвлөснөөс 2.6 сая га-д 500 гаруй лиценз олгожээ. Ийнхүү тус чуулганаар уул уурхайн салбарын хөрөнгө, санхүүгийн орчны төлөв байдал, орон нутаг, нийгмийн харилцаа, байгаль орчны асуудал, эрдэс боловсруулалт ба мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцлээ.
Б.Заяа
Сэтгэгдлүүд