Эрчим хүчний салбар байгалийн хий ашиглах горимд бэлдэж байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2015-09-08 17:55:02

Нүүрснээс эрчим хүч гаргадаг уламжлалт технологтой Монгол улс ирэх жилийн 2 -р сараас хэрэгжиж эхлэх эрчим хүчний тухай шинэчилсэн хуулиндаа байгалийн хийг ашиглах тухай хуульчилсан байна. 

  Өнөөдрийн байдлаар Монгол улсад байгалийн хийг зөвхөн ахуйн хэрэгцээнд хэрэглэж  байгаа ч аюулгүй байдлын ашиглалтын албан ёсны стандарт байгаагүйгээс хүний амь насанд халтай хэд хэдэн осол гарч байсан.  Харин одоо шинэ хуулийн хэрэгжилтийг угтаж олон улсын аюулгүй ажиллагааны зааварчлагааг мөрдөх сургалтыг БНСУ-ын Кореа Газ сэфти корпрацитай хамтран Эрчим хүчний яаман дээр зохион байгуулж байна.     “Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх төсөл”-ийн хүрээнд тус корпорациас зөвлөгөө тусламж авах ажлын төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр Эрчим хүчний яаманд боллоо. Энэ төслийн хүрээнд метан хийн хангамжийн чиглэлээр БНСУ-ын зөвлөхүүд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд ажиллаж мэргэжлийн зөвлөгөө өгч, эрх зүйн баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлж,  Монгол инженерүүдийг чадавхжуулах юм. Дэлхийн жишгийг дагаж байгаль орчинд ээлтэй технологруу эрчим хүчний салбар шилжих алхамаа ийнхүү хийж байна. 5-р цахилгаан станц нүүрснээс гадна метан хийгээр ажиллах горимтой. Шинээр баригдах цахилгаан дулааны станцууд мөн ийм хосолсон горимтой байх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд