Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүд бэлтгэнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2015-09-08 18:48:03

 “Эрдэнэс Монгол” ХХК  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн боловсролыг эх орондоо эзэмших боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль болон Монгол дахь Америкийн их сургуультай хамтын ажиллагааг эхлүүлэх  “Санамж бичиг”-ийг  байгууллаа.

Хамтын ажиллагаа нь дэлхийн хэмжээний инженер, мэргэжилтнийг бэлтгэх, уул уурхайн салбарын хөгжлийг дэмжсэн судалгаа хийх, үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог сайжруулах, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх, талуудын үйл ажиллагаанд стратегийн ач холбогдол бүхий харилцааг бий болгоход чиглэх аж. Мөн тус компани  өнгөрсөн 4 дүгээр сард Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, Уул уурхайн сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ хүрээнд эрдэс баялгийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай мэргэжилтнүүдийг  бэлтгэх, шинэ техник технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах хамтран ажиллаж буй аж.

  Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд