ТӨВ: Энэ онд 187 хоршоог шинээр байгуулжээ
Төв /МОНЦАМЭ/ “Хоршооны үйл ажиллагаанд гэрээт менежментийг нэвтрүүлэх нь “Япон-Монголын хоршоологчдын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж байна.Тус зөвлөгөөн нь хоршоог дэмжих чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоршооны хөгжлийг дэмжих зорилготой юм. Түүнчлэн энэхүү зөвлөгөөнийг ШУТИС-ын Бизнесийн Ахисан Түвшний сургууль, “Обихиро ЖАЙКА” олон улсын байгууллага, Японы Хоккайдо мужийн Токачи ХАА-н машин механизмын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан ба эрдэмтэн судлаачид, холбогдох нийгэмлэгийн төлөөлөгч нар, нэгдсэн холбоод, хувийн хэвшлийн байгууллагууд болон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, хоршооллын төлөөлөл болох 200 хүн оролцлоо.
921 өдөр