Эрүүл мэндийн дэд сайд Увсад ажиллаж байна
Увс /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нараар ахлуулсан ЭМЯ, АШУҮИС, ЭХЭМҮТ, ХСҮТ, УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзаж, Увс аймгийн эрүүл мэндийн салбарын үзүүлэлт, үйлчилгээ, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тулгамдаж байгаа асуудал зэрэг зүйл дээр санал бодлоо солилцов.
2397 өдөр