Аргаль хорогдож, буга тураалд оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 21:08:54

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Шарговь, Даваат, Цалгарт амьдардаг ховор ан амьтан зуданд нэрвэгдэж эхлэв.

Энэ сумын нутаг нэлэнхүйдээ цастай байгаа тул баг тус бүрт голцуу үхэр, адуу 60-70 толгой мал, нас гүйцсэн сарлаг бух хүртэл турж үхсэний дээр аргаль хонь хоёрыг чоно идэж, нэг аргаль уулан дээрээс ойчсон, Улаан хадад байдаг буганууд турж, нэгнийх нь хөл  бэртсэн байна.

Байгаль хамгаалагчдын зүгээс хуучин нөөцөнд хадгалагдаж шарласан хоёр машин өвс аваачиж тавьсаныг сайн идээгүй болохоор айлын хашаанаас ногоон өвс аваачин өгч байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ