“Элэг нэгтэн” киног мэргэжлийнхэн шүүнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-15 18:27:47

"Доз Плас" энтэртаймэнтийн “Элэг нэгтэн” кино өнөөдөр Монголын мэргэжлийн кино шүүмжлэгчдийн шүүлтээр орж дүнгээ тавиулахаар боллоо.

Монголын кино урлагийн түүхээс тэртээх 1990-ээд оны үеэс арчигдсан “Үзлэг” буюу хяналтыг дахин сэргээж эхэлсэн юм.

Кино урлаг шүүмжлэлгүй бол хөгжихгүй гэдэг учраас уран бүтээлчид  мэргэжлийн шүүлтээр  заавал орох ёстой хэмээн үзжээ. Энэхүү кинонд Азийн шилдэг жүжигчид тоглосон учраас олны дунд хүлээлт үүсээд буй. 

Тус киноны найруулагч Ш.Доржсүрэн өмнө нь "Амьдрах Тасалбар", "Хөх толбот хүмүүс", "Дүүлэн нис" зэрэг бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгосон юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд