Фернандо Торрес зодог тайлж буйгаа мэдэгджээ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-06-21 16:53:03

МОСКВА. /TASS/. Японы "Саган Тосу" клубийн довтлогч, Испанийн хөлбөмбөгчин Фернандо Торрес зодог тайлж буйгаа твиттер хуудсандаа мэдэгджээ.


“Гайхалтай мөчүүд дүүрэн 18 жил өнгөрсний дараа миний бие хөл бөмбөгийн карьераа дуусгах цаг нь болжээ” гэж өдгөө 35 настай хөлбөмбөгчин бичсэн байна.


Торрес Испанийн "Атлетико", Английн "Ливерпуль" болон "Челси", Италийн “Милан” багт хүчин зүтгэж байсан юм. "Челси"-гийн бүрэлдэхүүнд тэрбээр Аваргуудын лиг /2011/12/, Европын лиг /2012/13/ болон Английн хөл бөмбөгийн цомын тэмцээнд /2015/16/ аваргалж байв. "Атлетико" багтай хамт Аваргуудын лигийн /2015/16/ финалд шалгарч, Европын лигийн /2017/18/ аварга болсон бол Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг хүртэж, 2008, 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.


Испанийн хөлбөмбөгчин клубын түвшний бүх тэмцээнд нийтдээ 706 тоглолтод оролцохдоо 252 гоол оруулжээ. Харин үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд хөл бөмбөгийн талбайд 110 удаа гарч, 38 гоол оруулсан байна.

Холбоотой мэдээ